top of page

О. Генри хэмээх энэхүү зохиолч АНУ –ын богино өгүүллэгийн мастеруудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг юм билээ. O. Генри гэдэг нэр нь үнэндээ бол зохиолчийн нууц нэр бөгөөд түүний жинхэнэ нэрийг Уиллья Сидней Фортер аж. Зохиол бүтээлээ яагаад ийнхүү нууц үгээр бичих болсон гэдэг нь мэдээж цаанаа ихээхэн учиртай. Генри залуу насандаа элдэв хэрэг төвөгт орооцолдож байсан бөгөөд бүр Галт тэрэг дээрэмддэг нөхдүүдтэй хүртэл сүлбэлдээд орон шоронд орж явсан аж. Харин нас тогтоод ирэх үедээ зохиолоо олны хүртээл болгохийг зорьж байсан гэдэг. Тиймээс л шоронд хоригдож байх үедээ “Ид шидтэнүүдийн бэлэг” хэмээх өгүүллэгээ О. Генри хэмээх нууц нэрээр хэвлэлийн газарт шургуулсан байна. Харин энэ гайхалтай өгүүллэгийг нь хэвлэсэн сонины эрхлэгч түүнийг шоронд байна гэж зүүдлээч үгүй байсан гэдэг. Иймээс л олонд О. Генри нэрээрээ танигдан алдаршсан бүлгээ.
Генригийн өгүүллэгүүд гэхдээ аллага, галт тэрэг дээрэмдэх гарын авлагууд харин байгаагүй юм. Түүний өгүүллэгүүд хүмүүсийн нандин холбоо хайр сэтгэл, тохиолдол, хувь тавилангийн талаар харуулах ба өгүүллэмжүүдийн гайхалтай нийлэмж, час хийсэн олон салаат төгсгөлүүдийг агуулсан байх юм. Өгүүллэгүүд нь чеховын богино өгүүллэгүүдтэй төстэй хөгжилтэй байх боловч бичлэгийн хувьд тэс өөр. Генри л өгүүллэгүүдээ надад ярьж өгөөд би гэдэг хүн аманд нь орчих шахам чихээ наан таалан сонсож байгаа мэтээр, түүний ярьсан түүх бүхний төгсгөлийг би харин сэтгэлдээ өөрөө төгсгөх боломжийг тэр олгох жишээтэй. Их хөгжилтэй, гэгээлэг мөн мэдээж амьдрал дандаа шулуун замаар дардан давшдаггүй гэдгийг. Сайныг хүсвэл заавал сайнаар төгсдөггүй, муу байя гэхэд муугаар ч төгсгөдөггүй хачин сонирхолтой тааварлашгүй зүйл юм шүү дээ энэ амьдрал чинь дүү хүү минээ хэмээн өгүүлэх бяцхан өгүүллэгүүд гайхалтай юмаа.

 

Агуулга:

1.Пимиентийн шарвинThe Pimienta Pancakes
2.Ид шидтэнүүдийн бэлэгThe Gift of the Magi
3.Цагдаа ба бишгүүрийн дуунThe Cop and the Anthem
4.Дээврийн хонгилын ганц өрөөThe Skylight Room
5.ДүүжмэгThe Pendulum
6.Тильдигийн дурлалThe Brief Début of Tildy
7.Час улаан даашинзThe Purple Dress
8.Сүүлчийн ганц навчThe Last Leaf

О.Генри - Шилдэг өгүүллэгүүд

€8.00 Regular Price
€6.40Sale Price

    Зохиогчийн эрх © 2017 Оргилуун.Ком Бүх эрхийг хуулиар хамгаалсан. 

    Холбоо барих:

    Утас:       +976 94963509 (Viber app),

    И-мэйл:  topfiles999@gmail.com

    Хаяг:       Urbanstr 104, 70190 Stuttgart, German.

    Шинэ мэдээ, мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл:

    Баярлалаа!

    +97694963509

    download.png
    bottom of page