top of page

АЧИЛТЫН ЖУРАМ

Ачаа авах

1. enchi cargo фб хуудас дахь нийтэд зарласан тов, хотын дарааллын дагуу ачааг авна. Нэг хотын ачааг авахдаа харилцан тохиролцон нэг цэг/айл дээр цуглуулж авах боломжыг урьтал болгоно.

2. Гар утас, компютер зэргээс www.enchi-cargo.com хаягруу орж захиалгаа цахимаар өгнө. Бид зөвхөн захиалгын дагуу ачааг авна. Захиалга өгөх зааварчилгаа: https://www.youtube.com/watch?v=qynyk49pe6Y

3. Онлайн захиалгад өгсөн мэдээлэлийн дагуу ачаа авхаас 24 цагийн өмнө, ярьж ачаа авах тухай мэдэгднэ. Замын тухайн өдрийн тодорхой нөхцөл байдлаас хамааран оройтож очих, хуваарь өөрчлөгдөж магадгүй тохиолдолд утсаар холбогдож мэдэгднэ.

4. Явах маршрутаас зам хазайх эсвэл 5-аас доош тооны ачаа гэрээсээ авхуулах бол урьдчилан ярилцаж ачаа бүрийн 5€ нэмэгдэлтэйгээр ачааг гэрээс авч болно.

5. Ачаа цуглуулж байгаа айлууд хүмүүст тус болох үүднээс ачаа авч байгаа тул ачаа аваачсан хүмүүс төвөг чирэгдэл болохгүй, боломжтой үеэр нь урьдчилан утасдаж, ачаагаа оруулж өгхийг хүсье. Түүнчлэн ачаа авсан айлын хүмүүсээс ачаа хэзээ очих г.м. мэдээлэл асууж лавлахгүй зөвхөн enchi cargo фэйсбүүк хаягаас лавлаж асууна.

Ачааг шуудангаар хүлээн авах

1. Ачааг шуудангаар явуулах хаяг:

Tsolmon Boldbaatar (DALAI)

Königsberger Strasse 28

55457 Gensingen Deutschland

2. Шуудангийн ачааны стандарт хайрцагны төлбөрийн 40€г 14 хоногийн дотор дансаар шилжүүлнэ. Дансны мэдээлэл ПМ бичиж авна уу. Хоцорсон тохиолдолд 5€ алданги нэмэгдэж авна. Хайрцаг дээрээ илгээгчийн нэр утас, Улаанбаатарт хүлээн авах хүнийхээ утас нэрийг ЗААВАЛ бичиж, шилжүүлэг хийхдээ Verwendungszweck дээрээ ачаагаа өгсөн он сар, илгээгчийн хот, нэр утас, хүлээн авагчийн нэр утсаа бичнэ. Шуудангийн ачааг зөвхөн манай нэрлэсэн өдрүүдэд л хүлээж авах бөгөөд бусад өдөр хүлээж авах боломжгүй.

Ачааны хэмжээ, үнэ, төлбөрийн боломжууд, эрсдэл

1. Ойролцоогоор 64x34x38 хэмжээтэй, 25кг хайрцаг суурь үнэ 40€. Том, хүнд хайрцаг зэргийг хэмжиж үзээд үнэ нэмэгдэж болно. Франкфурт хотоос 350км-ээс илүү зайтай байдаг хот бол суурь үнэ 45€-50€

2. Том овортой барааг 1м³ нь 450€ авдаг, Франкфуртаас 350км алс газраас 500€. Үүний тулд эзэлхүүнийг хэмжих томъёо ашиглана. V= УРТ x ӨНДӨР x ӨРГӨН. V x 450€= ??? гэж хэмжинэ. Зурагтыг 32инч 55€, 65 инч 85€, 84 инч 105€ гэх мэт авна. Xайрцагт нь нэмж юм чихэж хийснээс болж дарагдаж хагарах эрсдэлтэй! Зурагтыг хэвийн ажиллагаатай эсэхийг урьдчилан баталгаажуулж видео бичлэг хийсэн байх шаардлагатай!!!

3. Ачааны төлбөрийг зөвхөн бэлнээр авах ба шаардлагатай бол ачаа авсан жолоочоос баримт шаардаж болно. Онцгой тохиолдолд урьдчилан тохиролцож 14 хоногийн дотор шилжүүлж болно. Хоцорч төлбөрөө хийсэн тохиолдолд үйлчилгээний хөлс хайрцаг бүрийн 5€ алданги нэмэгдэхийг анхаарна уу. Шилжүүлсэн тохиолдолд төлбөрийн баримтаа ачаа хүлээн авагчдаа (фото зургаар ч юмуу) өгсөн байх хэрэгтэй.

4. Хайрцаг дээр, илгээгчийн нэр герман утасны дугаар, Улаанбаатарт хүлээн авах хүний нэр утсыг арилах боломжгүйгээр бичиж тэмдэглэсэн байна. Фото зургыг авч баримтжуулахыг санал болгож байна.

5. Илгээмжид хувийн хэрэгцээний эд зүйлс л хийхийг зөвшөөрнө. Өндөр үнтэй (ачааны нийт үнэ >200€-с хэтрэхгүй байх) болон эмзэг эвдрэх зүйлд хариуцлага хүлээхгүй болно. Илгээмж доторх зүйлсийн хариуцлагыг зөвхөн илгээгч хариуцна. Байгалын гамшигийн, биднээс үл хамаарах эрсдэлийн, гэнэтийн ослын зэрэг даатгал төлбөрийн дүнд ороогүй болно.

6. Тухайн ачилтанд ачаа ихдэж багтахгүй тохиолдол гарч болзошгүй. Энэ тохиолдолд хайрцагтай ачаанууд голдуу ачигдаж, багтаагүй хайрцгууд болон том овортой зүйлс шигшигдэн үлдэж дараагийн ачилтанд ачигдаж болно.

Ачааг Улаанбаатарт тараах, гаалийн болзошгүй татвар, хориотой бараа бүтээгдэхүүн

1. Ачаа ирсэн даруй хайрцаг дээрх хүлээн авагчийн нэр утсаар холбогдож ачаа авах огноо ба газрыг мэдэгдэнэ. Ачаа авах хүнд иргэний үнэмлэх болон төлбөр төлсөн баримтын дагуу ачааг олгож баримтжуулна.

2. Гаалийн мэдүүлгийн дагуу гааль дээр шалгаж, улсын байцаагчаас татвар тогтоосон тохиолдолд хүлээн авагч газар дээр нь төлж ачаагаа авна. Буруу зөрүү мэдүүлсэн ачаанаас үүдсэн төлбөр, хохиролыг ачааны илгээгч, хүлээн авагч хариуцна.

3. Тус бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр зөвшөөрөлгүй нэвтрүүлхийг хориглодог: буу сум, тэсэрч дэлбэрэх хэрэгсэл, хар тамхи, мансууруулах эм тариа, +18 бараа бүтээгдэхүүн, хувийн хэрэгцэнээс илүү гарсан 2оос дээш ижил импортын бараа. Хувь хүний ачааны нийт үнийн дүн 1,6 саяаас төгрөгөөс хэтрэхгүй байх. Хүйтний улиралд хөлдөх хагарах зүйлс хийхгүй байх. Шил шаазан хагарах бараа болгонд хариуцлага хүлээхгүйг анхаарна уу.

4. Улаанбаатар хот дотор хүргүүлэх, хөдөө орон нутгийн унаанд тавиулах, хүлээн авагч солигдох зэрэг толхиолдолд тухайн үед ярьж тохиролцно.

5. Татварын е- баримт ачаа тус бүр өгөх боломжгүй.

Улаанбаатарт холбогдох утас 90001940 (зөвхөн ачаа тараах үед нээлттэй). Германд холбогдох утас 017647124869 (аль болох мсж бичээрэй).

Та ачаагаа манай үйлчилгээнд өгсөн бол дээрх ачилтын журмыг зөвшөөрсөн гэж үзнэ.

enChi Cargo

€35.00Price

    Зохиогчийн эрх © 2017 Оргилуун.Ком Бүх эрхийг хуулиар хамгаалсан. 

    Холбоо барих:

    Утас:       +976 94963509 (Viber app),

    И-мэйл:  topfiles999@gmail.com

    Хаяг:       Urbanstr 104, 70190 Stuttgart, German.

    Шинэ мэдээ, мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл:

    Баярлалаа!

    +97694963509

    download.png
    bottom of page