top of page

3-р сарын 08. Ба

|

Stuttgart

МОНГОЛЫН НЭГ ӨДӨР

европд

Registration is closed
See other events
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР
МОНГОЛЫН НЭГ ӨДӨР

Хаяг байршил & Цагийн хуваарь

2024 оны 3-р сарын 08 19:00

Stuttgart, 70 Stuttgart, Germany

Мэдээлэл:

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР | ONE DAY OF MONGOLIA” соёлын арга хэмжээ Европын орнуудаар амжилттай үргэлжилж байна. 2024 оны 03 сарын 8-д Штуттгарт хотноо болох тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд бэлэн болсондоо таатай байна.

🏫Тоглолт болох газар:

Мэргэжлийн зориулалттай тайз, гэрэлтүүлэг, агааржуулалт, акустик дугаралт, үзэгчдийн тав тух, уран бүтээлчдийн болон зочдын аюулгүй байдал бидэнд хамгийн чухал байсан тул тоглолт зохион байгуулахад тохиромжтой газрыг удаан судалсны эцэст:

📍 Das K - Kultur- und Kongresszentrum

Stuttgarter Str. 65,

70806 Kornwestheim

https://www.das-k.info/start/das+k+buchen/theatersaal.html

Конгресс төвийн театрт нь зохион байгуулахаар болсоныг дуулгахад таатай байна. Энэхүү театр нь 2013 онд ашиглалтанд орсон, орчин үеийн техникийн шаардлагыг бүрэн хангасан, 420 хүний суудал бүхий тав тухтай орчин та бүхнийг хүлээж байх болно.

🅿️ Машины зогсоол:

Тоглолт үзхээр хол, ойроос хүрэлцэн ирж буй бүх зочиддоо зориулан машины зогсоолыг үнэ төлбөргүй болгосон байгаа. Та бүхэн ая тухаа бодон хүрэлцэн ирж болно.

🚉 Нийтийн тээврээр ирвэл төв галт тэрэгний буудлаас буюу Stuttgart Hauptbahnhof-оос S4 (Marbach) ,S5 (Bietigheim) чиглэлийн метронд суугаад (11 мин) Kornwestheim буудал дээр буугаад 10 хүрэхгүй минут алхаад ирнэ.

🎫 Тоглолтын таксны үнэ:

🚹🚺 Том хүн 50€

👶 Хүүхэд (16 нас хүртэл) 25€

💺 Суудал захиалга PayPal ( friends-ээр) gan_bold_z@yahoo.com нэр, хүний тоо бичиж захиалах (3 сарын 7 ийг дуустал захиалга авна) ба тоглолтын орой 17:45 хүртэл театр дээр тикет зарагдана. Мөн зочид захиалгаa өгсөн болон хүрэлцэн ирсэн дарааллааp сууна. Тиймээс та эртхэн захиалж мөн хүрэлцэн ирж, тав тухтай суудлаа сонгох боломжтой.

Тоглолтын өмнө:

🕠 16:30 цагаас зочдоо оруулж эхлэх, угтах үйлчилгээ, Монгол соёлын өртөөний үйлчилгээ

🕕18:00 Тоглолт эхлэнэ

📸 Та бүхэн тоглолтын өмнө нь хүрэлцэн ирж "Монголын нэг өдөр" соёлын өдөрлөгт оролцож буй уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах, ивээн тэтгэгч байгууллагынх нь мэдээллийг хүлээн авах боломжтой. Түүнээс гадна та монгол үндэснийхээ дээл хувцастайгаа ирж уран бүтээлчид, дуучид, бүжигчидтэйгээ гэрэл зурагчнаар дурсгалт зургаа даруулаарай.

ТОГЛОЛТЫН ДАРАА

Тоглолт дуусгаад конгресс төвийн яг хажууд нь ДЖ-тэй, монгол үндэсний хоолтой, афтер шоу парти болно:

Афтер шоу партины такс:

🎫 10€

Афтер шоу парти болох газрын хаяг:

📍 Applaus Kornwestheim

Stuttgarter Str. 65

70806 Kornwestheim

https://applaus-kornwestheim.de/

Та бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгээ өргөнөөр хүрэлцэн ирж эх орноороо амьсгалсан нэгэн үдшийг элэг нэгт ахан дүүстэйгээ ая тухтай өнгөрүүлхийг урьж байна.

📞 Лавлах утас: +4917645672020

“МОНГОЛЫН НЭГ ӨДӨР | ONE DAY OF MONGOLIA” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ УРАН БҮТЭЭЛЧИД:

● ТӨГӨЛДӨР ХУУРЧ Б. Чинбат

● АРДЫН ДУУЧИН Б. Алтанжаргал

● АРДЫН ДУУЧИН Д. Бурмаа

● EMOTION ХАМТЛАГ (Э.Ганболор, Г.Сүндэрмаа, Ц.Сарнай)

● ICE TOP ХАМТЛАГ Д. Манлайжаргал, Ж. Бат-Оргил

● БҮЖИГЧИН Ш. Баасан, Б.Эрдэнэтуяа

● МY VOICE ШОУНЫ ЯЛАГЧ Г.Тэмүүжин

● МОРИН ХУУРЧ Б. Хонгор

● МОНГОЛИА ЭНТЕРТАЙНМЭНТ-ЫН ҮЗЭСГЭЛЭНТ БҮЖИГЧДИЙН ХАМТ ОРОЛЦОНО.

ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ: Dream 999 Town

ДЭМЖИН АЖИЛЛАГЧ: FREM LITE HOUSE

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Mongolia Entertainment & Skin Entertainment, Nomad e.V.

Share this event

Зохиогчийн эрх © 2017 Оргилуун.Ком Бүх эрхийг хуулиар хамгаалсан. 

Холбоо барих:

Утас:       +976 94963509 (Viber app),

И-мэйл:  topfiles999@gmail.com

Хаяг:       Urbanstr 104, 70190 Stuttgart, German.

Шинэ мэдээ, мэдээлэлийг цаг алдалгүй авахыг хүсвэл:

Баярлалаа!

+97694963509

download.png
bottom of page